Сцень:
гадаа,
өдөр
Дүрс: 2машин осолдоно /шум/
Сцень: Эмнэлэг дотор өдөр
Дүрс: Батсайхан нүдээ нээж буй, энэ үед
эмч нар ийш тийш гүйлдэнэ. Батсайхан Нүдээ анина.
Дүрс: Батсайхан зүүдэндээ нэг танихгүй
эрэгтэйн дүрийг бүдэг олж харна./Тэр танихгүй эр Батсайханруу харж инээмсэглээд
цааш алхана.
Дүрс: Хаалга чанга хаагдах
дуунаар тэр сэрнэ.
Эмч хаалгаар орж ирнэ.
Текст: уучлаарай бид нар
хичээсэн эхнэрийг чинь аварсан, даанч...../батсайханы нүд харлана/
Сцень: Хаврын салхитай
өдөр /гадаа/
Дүрс: Хотын гудамжаар
хүмүүс алхана. Мөн нэгэн компаны үүдийг онцолно.
Дүрс: Батсайхан ажлаа тараад гэрлүүгээ алхан кадраас
гарна.
Сцень: Гэрт, дотор, орой
Дүрс: Батсайхан гэрлүү орж ирэх үед эхнэр нь тосож
уулзана.
Текст: Эхнэр би гал
тогоонд мах шарж байна. Миний хайр хувцасаа солиод амарч бай.
-
Өө нээрээ чамд нэг захиа ирсэн хоолоо идчихээд
уншаарай.
Дүрс: Эхнэр гал тогооны өрөөрүү орно.
Батсайхан буйдан дээр сууж хэсэг амрана. Тэр үед эхнэр орж ирнэ. Эхнэр нэг гартаа
хоол нөгөө гартаа сонин бас дугтуйтай захиа барьсан байна.
Текст: эхнэр хоолоо халуун дээр нь
идээрэй. Сонингоо тэгээд ширтээд л байвдаа эртхэн амраарай. Хайр нь түрүүлээд
унтлаа шүү
Сцень: гэрт дотор, шөнө
Дүрс: байрны гадаах хэсгээс гэрэлтэй
ганц цонхыг онцолж авна.
Батсайхан сонингоо уншиж дуусаад амрах гэж бостол гэнэт нөгөө захиаг анзаарч харна.
Дүрс: Захиаг задлаж уншина.
Текст: “ Сайн байна уу, хайрт дүү минь. Газар дээрх ганц ах чинь
мэндчилж байна.
Текст:Юу гэсэн үг вэ? Надад хэзээ ч төрсөн ах байгаагүй шүү дээ! Энэ хүн хэн юм бол!!!
Текст: Дарханд амьдрал гайгүй л болж байна. Манайхан
бүгд ажлаа хийцгээгээд. Муу эгч чинь чамайг их ярих юм. Манай хоёр бага ч чиний
тухай үргэлж ярьцгаадаг. Батаа ах яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ гэж
асуугаад байдаг байснаа одоо больсон. Том болж байгаа нь тэр биз…Үзмээ та
хоёр…”
Дүрс: Захиаг гарнаасаа алдаж түгшүүрт орон сууна.
Текст: “…Үзмээ та хоёр учраа ололцоогүй л явна уу? Тэр сайхан охин чамд ёстой л
заяаны хань болох хүн байсан юм даа. Мөн ч хүүхдээрээ гэнэн сайхан сэтгэлтэй
охин байсан сан. Одоогийн бүсгүйчүүд дунд Үзмээ шиг эвдрээгүй хүүхэд ховор доо.
Хүн насан туршдаа өөрийнхөө тал бие болж төрсөн ижил ханиа эрж хайж явдаг юм
гэнэлээ. Чамайг хүрээд ирэх болов уу гэж тэр зөндөө л харсан байж таараа. Эр
хүний омог бардам зан гаргах гэж байж чи л алдсан. Та хоёр хамтдаа байсан бол
ямар сайхан айл болох байсан бол гэж эгчтэй чинь би ярьж суудаг.
Ингэхэд ахынх нь нас өндөрсч байна. Чи хэзээ нэг манай босгоор алхах гэж
байна даа. Газар дээрх ганц ахыгаа мэндэд нэг зүсээ харуулчихмаар л юм даа.
Хойтонгоос ах нь нэг элгээ үзүүлэх санаатай. Танайх хуучиндаа юу? Хаягаа
явуулаарай.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Текст:/ Батсайхан бодолд оров./
Надад Дарханд суудаг ах битгий хэл хамаатны ганц ч айл байхгүй. Хамгийн
гайхалтай нь тэр хүн Үзмээг яаж тийм сайн мэдэж байнаа.
Дүрс: Батсайхан унтаж чадахгүй үүр
цайтал буйдан дээр сууна.
Эхнэр бас л унтахгүй нөгөө сониноо
уншаад суучихсан уу? Би өглөөний цайгаа бэлдээдхий.
Сцень: Өглөө, гадаа
Дүрс: Хүмүүсийн өглөөний амьдрал
гудамжаар явах /цаг хугацааны монтаж/
Сцень: Гадаа, орой
Дүрс: Батсайхан ажлаа тараад гэрлүүгээ алхан кадраас
гарна.
Сцень: гэрт, дотор, орой
Дүрс: Гаднаас орж ирэн буйдан дээр бодлогшрон сууна.
Батсайхан сонинруу гар нь очиж байгаад болин хажууд нь
байсан цаас бал хоёрыг аван захиа бичиж эхлэнэ.
Дүрс: Батсайхан захиагаа дахин дахин бичиж мөн урсаар
байна.
Текст: Юу гэх вэ? Эгч чинь гээд байсныг бодвол тэр хүний
авгай нь биз. Хэзээ ч хараагүй, байдаг эсэхийг нь ч үл мэдэх
бэргэн эгч .Түүнийг хэн гэдэг бол?
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм. Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм. Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
Сцень: Дотор, өглөө
Дүрс: Батсайхан орцноос
гарч байгаа хэсэг, гудамжаар бодлогширч алхана.
Дүрс: шуудангын хайрцагт
захиагаа хийнэ.
Сцень: Гадаа өглөө орой
шөнө
Дүрс: Хотын дүрс,
гудамжаар хүмүүс алхана.
Дүрс: Батсайханы ажлын
гадаах дүрс, тэрээр баяртайгаар ажлаасаа гарч гэрлүүгээ явна.
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан хаалгаар
инээмсэглэн орж иртэл гэрт танихгүй зочин ирсэн байна. /жолооч Загджав/
Текст: Жолооч Дарханаас ах чинь хайлмаг явуулсан. Бас энэ
гээд сонинд боодолтой нимгэн юм өгөөд “Өнөө оройдоо Дархан орох ёстой” гээд гарахдаа ”Дангаа гуай хичээлээ заагаад л гялалзаад
байгаа. Ахынхан чинь бүгд сайн. За баяртай”
Дүрс: Жолооч гэрээс гарна.
Дүрс: Батсайхан гайхах бас
айх зэрэгцэн буйдан дээр сууна.
Текст: Миний ахыг Дангаа гэдэг байх нь. Хамгийн гайхалтай нь миний
таамгаар бичсэн бүхэн таарч.
Дүрс: захиа болон зурагны детал
Дүрс: захиа болон зурагны детал
Сцень: Гадаа, өглөө, орой
Дүрс: Батсайхан гэрээс ажилруугаа явах
замд /уйтгартайгаар алхана, энэ үед гадаа түүний сэтгэл шиг бүрхэг байна/
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан түлхүүрээ гаргаж хаалгаа
онгойлготол, эхнэр түүнийг гэрт орж амжаагүй байхад тэвэрнэ.
Текст: Батсайхан гайхаж миний хайр яасан
бэ?
Эхнэр чи бид хоёрын гадаадад суралцах
хүсэлтэнд хариу ирсээн. Зөвшөөрсөн байна.
Дүрс: Батсайхан эхнэрийн хамт
жаргалтайгаар гэрлүүгээ орно.
Дүрс: Хаалга хаагдана.
Сцень: Өглөө, гадаа
Дүрс: Батсайхан орцны хаалгаар гарч
ажилруугаа явдаг замаасаа гэнэт хазайж кадраас гарна.
Сцень: Дархан орох замд, машин дотор, өдөр
Дүрс: Батсайхан машин дотор бодолд орон
явна. Гэнэт....
Текст: батсайхан
-
Ахаа хотруугаа явийдаа.
Сцень: Хотруу буцна, өдөр, гадаа
Дүрс: Батсайхан автобусны буудал дээр
найзтайгаа таарна.
Текст: найз зоригоо сайнуу батаа хоюулаа
уулзаагүй яасан удаа вэ?
Батсайхан найз нь гадаадруу сурахаар
явах гэж байгаа
Найз Зоригоо хүүе тэгвэл өнөө орой
найзындаа зочлоорой, би эхнэртэй хэлээд сайхан хоол хийлгүүлж байя. Найзруугаа
залгаарай. Орой уулзая
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан найзынхаа хаалгыг
тогшино.
Текст: Зоригоо за миний найз гэртээ
байгаа юм шиг байгаарай. Миний найз ч бас морьтой явнаа яг хоол болж байхад
ирлээ шүү хэхэ
Дүрс: Зоригоогын эхнэр хоол барьсаар
зочны өрөөнд орж ирнэ.
Батсайхан хоол авангаа хананд байгаа
зургыг санамсаргүйгээр харна.
Текст: Батсайхан Энэ хэн бэ? Загджав гэдэг, хүн мөн үү?” гэж чангаар хэлнэ.
Зоригоо Аан наад хүн чинь манай авга ах. Дарханы хүн байсан юм…Чи яаж
таньдаг юм?”
Батсайхан -Яагаад байсан гэж?
Зоригоо -Нас бараад таван жил болж байгаа юм аа.
Батсайхан -Юу… найз нь харьлаа гэж түгшүүртэйгээр хэлнэ.
Зоригоо -Нас бараад таван жил болж байгаа юм аа.
Батсайхан -Юу… найз нь харьлаа гэж түгшүүртэйгээр хэлнэ.
Сцень: Дотор, орой
Дүрс: Эхнэр буйдан дээр суун зурагт
үзнэ.
Батсайхан гаднаас сандран гүйн орж ирнэ.
Тэгээд үүдэндээ ямарч хөдөлгөөнгүй зогссоор байна.
Текст: Эхнэр миний хайр юу болсон бэ?
Наад нүүр чинь бүр цайчихсан байна.
Батсайхан эхнэртээ өөрт тохиолдсон бүх
зүйлээ нэг бүрчлэн ярьна.
Эхнэр -Энэ бүхний учрыг чи бид хоёр хэзээ ч олж чадахгүй. Аливаа
гайхалтай бүхний нууцыг тайлах хамгийн сайн түлхүүр бол цаг хугацаа” гэж хэлээд нөхрөө
тэврэнэ.
Сцень: Гадаа, өдөр
Дүрс: Онгоц нисэж байгаа дүрс
Дүрс: Онгоц нисэж байгаа дүрс
Дүрс: цаг хугацаа өнгөрч байгаа /дүрс
ханын цаг хурдасгах/
Сцень: Дотор, өдөр
Дүрс: Гэрт цаг энгийн хэмнэлдээ орж
гаднаас Батсайхан эхнэрийн хамт орж ирнэ.
Дүрс: Батсайхан утсаа асаана. Гэтэл нэг
сарын өмнө түүнд нууцлагдсан дугаараас мэссэж ирсэн байна.
Текст: “Ах чинь өнгөрчихлөө. Сүрэн” гэсэн байлаа.
Дүрс: Батсайханы нүүр инээсэн байж
байгаад гэнэт барайж буйдан дээр сууна.
Батсайханы нүднээс план шилжинэ.
Дүрс: Энэ үед эхлэл дээр гарсан зүүдний
хэсгийг тодруулж танихгүй эрийн инээмсэглэх төрхийг харуулна.
За кадр: Би тэр өдөр дарханы эмнэлэгт ухаангүй байхдаа садныхаа ахтай
уулзсан юм байна шүү дээ... Ер нь л хүний ах гэдэг энэ ертөнцийг орхисон хойноо
ч дүүгээ гэсээр л байх юмдаа. Харин энэ захидалтай хамт бүх нууцын түлхүүр
хэзээ ч тайлагдхааргүй алдагдлаадаа...
No comments:
Post a Comment