Минингийн тал
Туурайн ирэнд цавчигдсан хөх хомоол
Тунгалаг мөрний амьсгал шингэсэн их агаар
Эдүгээ түүхэнд мөнхөрсөн их залуусын цус
Ирээдүйд минь үлдэх эсэх нь эргэлзээтэй нутаг
Үхлийг шохоорхоно
Алаглан эргэдэг хорвоогын жамыг өөрчлөөд
Амьдийн ертөнцөөс халиад эрлэгийн өөдөөс инээмсэглэж
Амар амгалангын гүнд нойрсох аав ээждээ үнсүүлчихээд
Ахиад ганцхан удаа амьдарч үзэхсэн...
Өртөө
Орондоо хийх юмгүй элдвийг бодон хэвтсээр
Одод түгж шөнө болох цагаар гэрээсээ би гарлаа
Сайхан гэх тодотгол зүүсэн хэдэн бүсгүйчүүдийн буудаллах
Сархад агаад мансуурлаар дүүрэн ертөнцөд би өртөөлөн буцсаар
No comments:
Post a Comment