Wednesday, March 22, 2017

Дөрвөн мөртүүд

Минингийн тал
Туурайн ирэнд цавчигдсан хөх хомоол
Тунгалаг мөрний амьсгал шингэсэн их агаар
Эдүгээ түүхэнд мөнхөрсөн их залуусын цус
Ирээдүйд минь үлдэх эсэх нь эргэлзээтэй нутаг
Үхлийг шохоорхоно
Алаглан эргэдэг хорвоогын жамыг өөрчлөөд
Амьдийн ертөнцөөс халиад эрлэгийн өөдөөс инээмсэглэж
Амар амгалангын гүнд нойрсох аав ээждээ үнсүүлчихээд
Ахиад ганцхан удаа амьдарч үзэхсэн...
Өртөө
Орондоо хийх юмгүй элдвийг бодон хэвтсээр
Одод түгж шөнө болох цагаар гэрээсээ би гарлаа
Сайхан гэх тодотгол зүүсэн хэдэн бүсгүйчүүдийн буудаллах
Сархад агаад мансуурлаар дүүрэн ертөнцөд би өртөөлөн буцсаар

Wednesday, March 15, 2017

youtube


Хиймэл од

Хиймэл од
Утаа амнаас гарч агаарт замхрах үед 
Уураг тархины гүнд манан болж үзэгдээд 
Дээшээ тэнгэр харж оддыг тоолъё гэвэл 
Дээдсийн минь хардаг байсан одод гудамжны гэрэл болжээ
Бурхан болсон хөх өвгөдийн минь 
Буруудаж алдахдаа гэмшиж залбирдаг
Буруу хардаггүй сайхан одод 
Булшинд ороод үхчихсэн бололтой...